ГРАНПРИ ШАГНАЛТНУУДЫН ДҮРСТ
МЭНДЧИЛГЭЭ

2019-2020

   Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье! 2019-2020 онд зохион байгуулсан “Мицүбиши Азийн Хүүхдийн Эникки Фестиваль” Хүүхдийн зургийн уралдаанд оролцож Гранпри шагнал хүртсэн Ази, Номхон далайн бүсийн 24 орны андуудаас нь дүрст мэндчилгээ илгээснийг та бүхэнд уламжилж байна.

  Дүрст мэндчилгээ бүтээх ажлыг Япон улс дахь зохион байгуулагч ‘ЮНЕСКО-ийн Клуб Нийгэмлэгүүдийн Японы Үндэсний Холбоо’ (NFUAJ)-оос санаачлан зохион байгуулж Эникки Фестивалийн албан ёсны цахим хуудас (https://enikki.mitsubishi.or.jp)-аараа дамжуулан хүргэж байгаа юм байна.

 Дашрамд дурдахад та бүхэн 2021 онд шинэчлэн гаргаж байгаа Эникки Фестивалийн албан ёсны Цахим хуудаснаа зочилж ‘Enikki Gallery’ цэснээс үе үеийн Гранпри шагнал хүртэж байсан Азийн 24 орны хүүхдүүдийин Эникки бүтээлүүдтэй танилцахаас гадна Эникки Фистивалийн тухай болон түүний хүрээнд зохион байгуулдаг бусад арга хэмжээнүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм.

Эникки Фестивалийн албан ёсны цахим хуудас

(https://enikki.mitsubishi.or.jp)-руу нэвтрэх холбоос

Mitsubishi Asian Children's Enikki Festa

 

Доорх холбоос дээр дарж 2019-2020 оны Гранпри

шагналтнуудын дүрст мэндчилгээтэй танилцана уу.

https://youtu.be/KkD1u4kyVJM