УРИЛГА

 

‘Мицубиши Азийн Хүүхдийн Еникки Фестиваль’

2021-2022 онд зохион байгуулах 15 дахь удаагийн

зургийн уралдааныг зарлаж байна!

 

 

2021-2022 оны 15 дахь удаагийн ‘Мицубиши Азийн Хүүхдийн Еникки Фестиваль’ Хүүхдийн зургийн уралдаанд ирүүлэх Эниккиг 2021 оны 7 сарын 1-нээс 11 сарын 30-ны хооронд хүлээн авах болно.

 

Хүүхэд та бүхэн зургийн уралдаандаа идэвхитэй оролцоорой!

Уралдааны болзол

 

  ЭННИКИ-ээр дамжуулан өөр өөр заншилтай бусад орны найз нартаа өөрийнхөө өдөр тутмын амьдралыг танилцуулахыг урьж байна. Чи өөрийнхөө амьдралын талаарх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно. Оролцогчид нь зургийн тайлбар эссэгээ өөрийн төрөлх хэл дээр бичсэн байх ёстой юм.

   Сэдэв. “Миний амьдрал энд” (Чи өөрийнхөө амьдралын талаарх ямар ч сэдвийг  сонгож болно.) Азийн найз нартаа мэдүүлж, ойлгуулахыг хүсэж байгаа өдөр тутмын амьдралынхаа талаар юу бодож байгаагаа “ЭННИКИ”-ээр дамжуулан илэрхийлнэ үү.

  ЭННИКИ-г зурж бичихдээ өөрийн өдөр тутмын амьдрал, үйл явдал, байгаль цаг уур, дуртай тоглоом, өөрийн гэр бүл, найз нар, сургуулийн амьдрал болон орон нутгийн наадам, уламжлалт урлагийн баяр зэрэг нийтлэг зуршил болсон үйл явдлуудыг чөлөөтэй багтааж болно.

  Шалгаруулах хороо нь таны бүтээлийг сайн, муу гэж шүүхгүй харин өөрийн соёл, өдөр тутмын амьдралын зэрэгцээ өөрийн сэтгэгдэл, үзэл бодлоо хэрхэн яаж илэрхийлснийг түлхүү анхаарах болно.

  Хэмжээ. А-4 хэмжээтэй (297мм х 210мм) зургийн цаасны дээд хэсэгт зураг (талбайн гуравны хоёрт), доод талд нь тайлбар эссэ (талбайн гуравны нэгд) байхаар байрлуулна. Эссэг 3-5 мөрөнд багтаан бичсэн байна. Зураг зурсан хуудасны ар талыг цэврээр үлдээнэ.

Бүтээлээ ирүүлэх явц

  1. Таван хуудас зураг тус бүрийнхээ ард нэрээ бичих ба 1-5 гэж (ард талд нь) дугаарлана.

  2. Оролцох шаардлагуудтай хавсаргасан маягтыг (entry form) бөглөөд бүтээлүүдийнхээ хамт буцааж ирүүлнэ.

  3. Таны нэр зураг тус бүрийн чинь ард бичигдсэн болон 1-5 гэж ард талд нь дугаарласан эсэхээ дахин шалгаад тэдгээр зургуудаа оролцох маягтын хамт хүргэж өгөх ба шуудангаар илгээнэ.

Уралдааны үе шат

  1. Бүтээл ирүүлэх хугацаа: 2021 оны 7 дугаар сарын 1-ээс 11 дүгээр сарын 30-ны хооронд

  2. Үндэсний хэмжээний шалгаруулалт: 2021 оны 12 дугаар сард

  3. Олон улсын шалгаруулалт: 2022 оны 04-р сард Япон Улсад

  4. Япон улс дахь Гранпри Шагнал гардуулах ёслол болон соёлын солилцооны хөтөлбөр: 2022 оны 07-08-р сард Япон улсад

  5. Монгол улс дахь Шагнал гардуулах ёслол: 2022 оны 09-10-р сард

Загвар зураг

zagvar hemjee small.jpg
zagvar zurag small.jpg