МИЦУБИШИ АЗИЙН
ХҮҮХДИЙН ЭНИККИ ФЕСТИВАЛЬ
2021-2022
Зургийн уралдааны дүн

  Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! ‘Мицубиши Азийн Хүүхдийн Эникки Фестиваль’ 2021-2022 зургийн уралдааны дүнг танилцуулж байна. “Миний амьдрал энд” чөлөөт сэдвээр өөрсдийн өдрийн тэмдэглэл бүхий зурсан зураг Эникки-гээ ирүүлж оролцсон бүх хүүхдүүддээ талархал илэрхийлье.

 

  Үндэсний хэмжээний шалгаруулалтаар 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг сонгон шалгаруулах журмын дагуу нийт бүтээлүүдээс шилдэг 8 хүүхдийн бүтээлийг сонгон шалгаруулж Япон улс руу илгээсэн бөгөөд дараах шагналт байруудад шалгарчээ. Түүнээс гадна зургийн уралдааны үндэсний зохион байгуулагч ‘Байгаль, соёлын өвийг хамгаалах сан’-ийн нэрэмжит Тусгай байрт мөн 12 хүүхдийн бүтээл шалгарч нийт 20 хүүхэд шагналт байрын эздээр тодроод байна.

 

  Шагнал гардуулах ёслолын ажиллагааг батламжуудаа хүлээн авсаны дараа буюу 9  сарын дундуур зохион байгуулж шагналаа гардуулна. Шагнал гардуулах ёслолын ажиллагааны товыг тодорхой болсон үед нь зарлана.

 

  Зургийн уралдааны шагналт байрын шилдэг бүтээлүүдээ энэхүү цахим хуудаснаа тун удахгүй байршуулж дэлгэн үзүүлнэ. Шагналт байрын эзэд болон уралдаанд оролцсон бүх хүүхдүүддээ амжилт хүсье.

Монгол улсаас шалгарсан
шагналт байрын эзэд
Шагналтнууд.jpg