top of page
logo minii amidral.png

  Ази-номхон далайн орнуудын 6-12 насны хүүхдийн дунд зохион байгуулдаг энэхүү уралдаанд улс бүрээс 8 хүүхдийг шалгаруулж шагнан урамшуулдаг бөгөөд Гранпри шагналыг хүртсэн хүүхэд эцэг эхийн аль нэгний хамтаар Япон улсад зорчиж Шагнал гардуулах ёслол болон бусад 3 өдрийн хөтөлбөрт арга хэмжээнд оролцдог уламжлалтай билээ.

  ‘Мицубиши Азийн Хүүхдийн Еникки Фестиваль’ 2017-18 оны ээлжит 13 дахь удаагийн хүүхдийн зургийн уралдаанд Монгол улсаас Гранпри шагнал хүртсэн Говьсүмбэр аймгийн Чойр хот дахь 2-р сургуулийн 7А ангийн сурагч Э.Хулан 2018 оны 7 сард Япон улсад зохион байгуулагдсан уг арга хэмжээнд амжилттай оролцоод ирсэн билээ.

  Гранпри шагнал хүртсэн хүүхдүүдийн зургийн үзэсгэлэнг урд өмнө нь Япон, Энэтхэг, Мянмар, Казахстан, Малайз зэрэг орнуудад тус тус гаргаж байсан бол 2019 онд Улаанбаатар хотноо анх удаа дэлгэн толилуулав. Үзэсгэлэн Хүүхдийн Урлан Бүтээх Төв, Монголын Хүүхдийн Ордон,  Нийслэлийн Лаборатори 14-р Сургууль, Монгени Цогцолбор Сургууль дээр тус тус зохион байгуулав.

  Уг үзэсгэлэнг Япон улсын Мицубишигийн Олон Нийттэй Харилцах Хороо, Ази-Номхон далайн ЮНЕСКО-ийн клуб, нийгэмлэгүүдийн холбоо, ЮНЕСКО-ийн Клуб Нийгэмлэгүүдийн Японы Үндэсний Холбооны дэмжлэгтэйгээр ЮНЕСКО-ийн Батламжит Байгаль, Соёлын Өвийг Хамгаалах Сан Монгол улсдаа ийнхүү зохион байгуулав. Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Япон улс дахь зохион байгуулагч байгууллагын Ноён Томояа КАМОШИДА тэргүүтэй төлөөлөгчид албан ёсоор хүрэлцэн ирж оролцов. 

  Уг үзэсгэлэнд оролцсон 2017-2018 оны 13 дахь удаагийн ‘Мицубиши Азийн Хүүхдийн Еникки Фестиваль’ Зургийн уралдааны Гранпри шагналт  Ази-Номхон далайн бүсийн 24 орны бүтээлийг толилуулж байна.

Үзэсгэлэнгийн цомог

bottom of page