top of page
МИЦУБИШИ АЗИЙН
ХҮҮХДИЙН ЭНИККИ ФЕСТИВАЛЬ
Хүүхдийн зургийн уралдаан
‘Мицубиши Азийн Хүүхдийн Эникки Фестиваль’ Хүүхдийн зургийн уралдаанд хүүхдүүд “Миний Амьдрал Энд” чөлөөт сэдвээр тайлбар бүхий ЭНИККИ зурсан зургаа ирүүлж оролцдог уламжлалтай. Уг зургийн уралдаан нь Монгол улсад 1993 оноос хойш 12 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Ази-Номхон далайн орнуудын 6-12 насны хүүхдийн дунд зохион байгуулдаг энэхүү уралдаанд улс бүрээс 8 хүүхдийг шалгаруулж шагнан урамшуулдаг бөгөөд Гранприд шалгарсан нэг хүүхэд Япон улсад аялан зочилж шагналаа гардан авдаг уламжлалтай билээ.
Энэхүү зургийн уралдааныг Ази, Номхон далайн бүсийн 24 оронд зохион байгуулдаг бөгөөд хэл соёл, зан заншлын өвөрмөц онцлогтой Азийн орнуудын хүүхдүүд “Миний амьдрал энд” сэдвээр ЭНИККИ буюу өдрийн тэмдэглэл бүхий зураг зурж, түүгээрээ уламжлан дэлхийн хүүхэд багачуудтай ойр дотно танилцаж, амьдралынхаа аз жаргалтай мөчүүдийг хуваалцах сайхан боломж олгож байдаг.
Эникки гэж юу вэ?
Японд өдөр тутмын үйл явдал, үзэл бодлоо зурган хэлбэрээр болон тайлбарын хамтаар илэрхийлж ЭННИКИ буюу өдрийн тэмдэглэл бүхий зургуудыг бүтээдэг заншилтай. ЭННИКИ-г бүтээгч нь зөвхөн өөрийнхөө харсан, сонссон, бодсон зүйлүүдээ бичээд зогсохгүй бас тэдгээр үйл явдлуудаа болон мэдрэмжүүдээ зургаараа дамжуулан илэрхийлдэг уламжлалтай.
Зохион байгуулагчид
Япон улс дахь зохион байгуулагчид
Мицубишигийн Олон Нийттэй Харилцах Хороо
(MPAC)
Ази-Номхон Далайн ЮНЕСКО-ийн Клуб, Нийгэмлэгүүдийн Холбоо (AFUCA)
ЮНЕСКО-ийн Клуб Нийгэмлэгүүдийн Японы Үндэсний Холбоо
(NFUAJ)
Монгол дахь зохион байгуулагч
Байгаль, Соёлын Өвийг Хамгаалах Сан
(ЮНЕСКО-ийн Батламжит ТББ)
Оролцогч улс орон
Бангладеш, Бутан, Бруней Дарруссалам, Камбож, БНХАУ, Энэтхэг, Индонез, Казакстан, БНСУ, Лаос, Малайз, Малдив, Монгол, Мянмар, Непал (Балба), Пакистан, Филиппин, Сингапур, Шри Ланка, Тайвань, Тайланд, Зүүн Тимор, Вьетнам, Япон
bottom of page