top of page

МИЦУБИШИ АЗИЙН

ХҮҮХДИЙН ЭНИККИ ФЕСТИВАЛЬ

2019-2020

Зургийн уралдааны дүн

  Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! 2019-2020 онд зохион байгуулсан 14 дэх удаагийн ‘Мицубиши Азийн Хүүхдийн Эникки Фестиваль’ Хүүхдийн зургийн уралдааны дүнг танилцуулж байна. Монгол улсын хэмжээнд нийт 1642 хүүхэд “Миний Амьдрал Энд” чөлөөт сэдвээр өөрсдийн өдрийн тэмдэглэл бүхий зурсан зураг Эникки-гээ ирүүлсэн бөгөөд оролцсон бүх хүүхдүүддээ талархал илэрхийлье.

 

 Үндэсний хэмжээний шалгаруулалтаар 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг сонгон шалгаруулах журмын дагуу нийт бүтээлүүдээс шилдэг 8 хүүхдийн бүтээлийг сонгон шалгаруулж Япон улс руу илгээсэн бөгөөд дараах шагналт байруудад шалгарчээ. Япон улсаас шагналт байрт шалгарсан 8 хүүхдээс гадна зургийн уралдааны үндэсний зохион байгуулагч ‘Байгаль, соёлын өвийг хамгаалах сан’-ийн нэрэмжит Тусгай байрт мөн 10 хүүхдийн бүтээл шалгарч нийт 18 хүүхэд шагналт байрын эздээр тодроод байна. 

 

  Уралдаан зохион байгуулах журмын дагуу үндэсний хэмжээний шагнал гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулж шагнал гардуулдаг уламжлалтай боловч хөл хориотой байгаа өнөөгийн нөхцөл байдлын улмаас энэ удаа ёслолын арга хэмжээг зохион байгуулах боломжгүй болсон бөгөөд шагналт байрт шалгарсан хүүхдүүдийнхээ  эцэг эхчүүдтэй холбогдож шагналыг жич гардуулж өгсөн билээ.

  Шагналт байрын эздээр тодорсон болон уралдаанд оролцсон бүх хүүхдүүддээ амжилт хүсье!

Монгол улсаас шалгарсан
шагналт байрын эзэд
Монгол улсын шагналтнууд 22.jpg

Гранпри шагналын эзэн шагналаа гардан авлаа

IMG_9469.jpg

‘Мицубиши Азийн Хүүхдийн Еникки Фестиваль’ 2019-20 оны ээлжит 14 дэх удаагийн Хүүхдийн зургийн уралдаанд Монгол улсаас Гранпри шагнал хүртсэн Нийслэлийн 18-р сургуулийн сурагч 9 настай Тодбилгүүний Үйлстөгөлдөр хүү шагналаа гардан авав. 

2021.03.07

 

Дахин баяр хүрэгье!

bottom of page