top of page

Шалгаруулах журам

  Улс тус бүрийн Гүйцэтгэх хороо эхний шатны шалгаруулалтыг зохион байгуулж, дөрвөн бүтээлийг сонгоно. Сонгогдсон дөрвөн бүтээлийг Япон Улс руу илгээж, тэнд Олон улсын шалгаруулах хороо шүүн хэлэлцсэний үндсэн дээр шагналт ЭНИККИ буюу “Зурагт өдрийн тэмдэглэл” бүтээлүүдийг тодруулна.

  Бүтээлүүдийн эрх нь зохион байгуулагчид хадгалагдана. Бүтээл нь эх хувиараа, хэвлэгдээгүй байх ёстой. Урлагийн ном болон комикс зохиолоос ашигласан тохиолдолд шалгаруулалтанд орох эрхийг хасна гэдгийг анхаарна уу. Зургийн уралдаанд 6-аас 12 насны хүүхдүүд оролцоно. 

  1. Оролцогч хүүхэд бүрээс нийт ГУРВАН (3)* ширхэг  ЭННИКИ (өдрийн тэмдэглэл бүхий зурсан зураг) хүлээн авна.

  2. ЭНИККИ нь улс, бүс нутгийн соёл, үндэсний онцлог, ёс заншил, ахуй амьдрал, байгаль, хүрээлэн буй орчны өвөрмөц шинжийг илэрхийлж тусгасан эсэх.

  3. Эникки нь хүүхдийн бодит мэдрэмж, үзэл бодлыг чөлөөтэй тусгасан байх

  4. Санаа, зохиомж, гүйцэтгэл нь хэр нягт нямбай болсон эсэх.

  5. Эникки нь өргөн хүрээтэй сэдвийг хамарсан байх

 

Шагнал

(i) Гранпри (улс бүрээс нэг хүүхэд)

    Гранпри хүртсэн хүүхэд Япон Улсад аялж Соёлын солилцооны хөтөлбөр, Шагнал гардуулах ёслолд оролцож дурсгалын медаль, бэлгийг хүлээн авна. Ямар нэгэн төлөвлөгдөөгүй саад гарсан тохиолдолд зохион байгуулагчдын шийдвэрээр аяллыг цуцлах ба оролцогчид шагналаа хүлээн авах боломжтой.

 

(ii) Зохион байгуулагчдын шагнал

  • Мицубишигийн Олон Нийттэй Харилцах Хорооны шагнал (улс бүрээс нэг хүүхэд)

  • Ази-Номхон Далайн ЮНЕСКО-ийн Клуб, Нийгэмлэгүүдийн Холбооны шагнал (улс бүрээс нэг хүүхэд)

  • ЮНЕСКО-ийн Нийгэмлэгүүдийн Японы Үндэсний Холбооны шагнал (улс бүрээс нэг хүүхэд)

 

(iii)   Монгол улсад зохион байгуулагч байгууллагын Үндэсний  тусгай байрын       

       шагнал (6 хүүхэд)

Эникки бүтээл хүлээн авах хаяг

Та өөрт ойр байрлах МОНГОЛ шуудангийн

салбарт хандан доорх хаягаар илгээнэ үү.

БАЙГАЛЬ, СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ САН

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул

дүүрэг, 15-р Хороо, Нарны Зам Гудамж,

RIVER VILLA - 8/1, 57 тоот

Утас: 9912-2722; 8098-8094

Зургийн уралдааны материал

татаж авах холбоос

 

Зургийн уралдааны постер

Оролцогчидод хүргэх зөвлөмж

Бүртгэлийн маягт

bottom of page