
МИЦУБИШИ АЗИЙН
ХҮҮХДИЙН ЭНИККИ ФЕСТИВАЛЬ
2024-2025
Зургийн уралдааны дүн
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! ‘Мицубиши Азийн Хүүхдийн Эникки Фестиваль’ 2024-2025 зургийн уралдааны дүнг танилцуулж байна. “Миний амьдрал энд” чөлөөт сэдвээр өөрсдийн өдрийн тэмдэглэл бүхий зурсан зураг Эникки-гээ ирүүлж оролцсон бүх хүүхдүүддээ талархал илэрхийлье.
Үндэсний хэмжээний шалгаруулалтаар 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг сонгон шалгаруулах журмын дагуу нийт бүтээлүүдээс шилдэг 8 хүүхдийн бүтээлийг сонгон шалгаруулж Япон улс руу илгээсэн бөгөөд дараах шагналт байруудад шалгарчээ. Түүнээс гадна зургийн уралдааны үндэсний зохион байгуулагч ‘Байгаль, соёлын өвийг хамгаалах сан’-ийн нэрэмжит Тусгай байрт мөн 14 хүүхдийн бүтээл шалгарч нийт 22 хүүхэд шагналт байрын эздээр тодроод байна.
Шагнал гардуулах арга хэмжээг Япон улсын Зохин байгуулах хорооноос батламжуудаа хүлээн авсаны дараа буюу 9 сарын сүүлээр зохион байгуулж гардуулна. Шагнал гардуулах арга хэмжээний товыг тодорхой болсон үед нь мэдээлнэ.
Эникки фестивалийн 16 дахь зургийн уралдааны шагналт байрын шилдэг бүтээлүүдээ энэхүү цахим хуудасны галлерей хэсэгт байршуулсан тул та бүхэн үзэж сонирхоно уу. Шагналт байрын эзэд болон уралдаанд оролцсон бүх хүүхдүүддээ амжилт хүсье.
Монгол улсаас шалгарсан
шагналт байрын эзэд
.jpg)