top of page

Шалгаруулах үзүүлэлт

  Улс тус бүрийн Гүйцэтгэх хороо эхний шатны шалгаруулалтыг зохион явуулж, 8 хүүхдийн бүтээлийг сонгоно. Эдгээр 8 хүүхдийн бүтээлийг бусад орны хүүхдүүдийн бүтээлүүдтэй нэгтгэн олон улсын шалгаруулалтыг явуулна. Түүнчлэн орон бүрээс ирсэн 8 бүтээлийг үзэсгэлэнгээр дэлгэн үзүүлэх болно.

  Бүтээлүүдийн эрх нь зохион байгуулагчид хадгалагдана. Бүтээл нь эх хувиараа, хэвлэгдээгүй байх ёстой. Урлагийн ном болон комикс зохиолоос ашигласан тохиолдолд шалгаруулалтанд орох эрхийг хасна гэдгийг анхаарна уу. Зургийн уралдаанд 6-аас 12 насны хүүхдүүд оролцоно. 

  1. Эникки нь өв соёл, ардын уламжлал, урлаг, баяр ёслол, өдөр тутмын амьдрал, байгаль орчин гэх мэт онцлог шинжийг тусгасан байх

  2. Эникки нь хүүхдийн бодит мэдрэмж, үзэл бодлыг чөлөөтэй тусгасан байх

  3. Эникки нь зохион байгуулалт, үзэл санаа, нарийн боловсруулсан байдал зэргийг бүрдүүлсэн байх

  4. Эникки нь өргөн хүрээтэй сэдвийг хамарсан байх

 

 

Шагнал

(i) Гранпри (улс бүрээс нэг хүүхэд)

    Гранпри хүртсэн хүүхэд Япон Улсад аялж Соёлын солилцооны хөтөлбөр, Шагнал гардуулах ёслолд оролцож дурсгалын медаль, бэлгийг хүлээн авна. Ямар нэгэн төлөвлөгдөөгүй саад гарсан тохиолдолд зохион байгуулагчдын шийдвэрээр аяллыг цуцлах ба оролцогчид шагналаа хүлээн авах боломжтой.

 

(ii) Зохион байгуулагчдын шагнал

  • Мицубишигийн Олон Нийттэй Харилцах Хорооны шагнал (улс бүрээс нэг хүүхэд)

  • Ази-Номхон Далайн ЮНЕСКО-ийн Клуб, Нийгэмлэгүүдийн Холбооны шагнал (улс бүрээс нэг хүүхэд)

  • ЮНЕСКО-ийн Клуб, Нийгэмлэгүүдийн Японы Үндэсний Холбооны шагнал (улс бүрээс нэг хүүхэд)

 

(iii) Япон улсын нэрэмжит тусгай байрын шагнал (улс бүрээс  4  хүүхэд)

 

(iv) Монгол улсад зохион байгуулагч Байгаль, соёлын өвийг хамгаалах

       сангийн нэрэмжит тусгай байрын шагнал (10 хүүхэд)

Эникки бүтээл хүлээн авах хаяг

БАЙГАЛЬ, СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ САН

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй

дүүрэг,  4-р Хороо, Сүхбаатарын гудамж,

“PEACE BUILDING” 8/5 дугаар байр, 403 тоот

Утас: 7755-0868; 8098-8094

 

Зургийн уралдааны материал

татаж авах холбоос

 

Зургийн уралдааны постер

Оролцогчидод хүргэх зөвлөмж

Бүртгэлийн маягт

bottom of page